Асуулт
Технологийн зөрчлийг техникийн/технологийн шалтгаанаар нь юу гэж ангилдаг вэ?
ЭрчимНэт портал·
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.3.1-д зааснаар дараах байдлаар ангилдаг. Үүнд:
Тоноглолын эд анги, зангилгааны материалын бүтцийн өөрчлөлт
Гагнуурын зөрчил
Механик холболтын зөрчил
Механик элэгдэл
Үнс, тоосноос шалтгаалсан элэгдэл
Зэврэлтийн элэгдэл
Гадаргын элэгдэл
Доргионы хэтрэлт
Тэсрэлт
Хэт халалт, түлэгдэлт гэх мэт дулааны гэмтэл
Цахилгаан нумын гэмтэл
Цахилгаан контактын гэмтэл
Механик гэмтэл
Цахилгаан хөндийрүүлгийн гэмтэл
Цогшилт, гал түймэр
Цахилгаан сүлжээний тогтворжилтын алдагдалт
Илрүүлж чадаагүй буюу тодорхой бус шалтгаан
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
