Асуулт
Технологийн аваар, саатал, таслалт нь ямар ялгаатай вэ?
ЭрчимНэт портал·
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.2-т зааснаар эрчим хүчний тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан зөрчлийг түүний шинж байдал, учруулсан хохирол /эрчим хүч тасалдсан, сүлжээний тогтворжилт алдагдсан, параметр хэлбэлзсэн, байгаль орчинд нөлөөлсөн, тоноглолын хэвийн хэмжээ, найдвартай ажиллагааг бууруулсан бусад шалтгаанууд/-оос нь хамааруулж аваари, I ба II зэргийн саатал гэж ангилна. Харин бусад байгууллагын буруугаас эсвэл хэрэглэгчдийн өөрийн мэдлийн төхөөрөмжийн доголдлоос болж эрчим хүчээр хангагдах боломж алдагдсан нөхцөлд гарсан хохирлыг харгалзахгүйгээр хэрэглэгчийн таслалт гэж ангилан бүртгэнэ.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
