Асуулт
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний бүрдүүлэгч хэсгүүдийн мэдээллийг хаанаас авч болох вэ?
ЭрчимНэт портал·
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь Улаанбаатар хот, Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, ГовьСүмбэр аймгуудыг хамарсан төвийн бүс нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 1.4.2-т Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, түүний бүрдүүлэгч хэсгүүдийн талаар тодорхой заасан байдаг. Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
