Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Цахилгааны дэд станцыг хэрхэн нэрлэх вэ?

ЭрчимНэт портал·

Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 1.3.1-д цахилгааны дэд станцыг дараах байдлаар нэрлэнэ гэж заасан. Үүнд:

1.3.1.1 35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй дэд станцын нэрийг ТЗЭ нь ДҮТ-тэй тохиролцсоны үндсэн дээр өгнө.

1.3.1.2 Дэд станцыг тухайн газар зүйн байрлал, хэрэглэгчдийн онцлогоос хамааруулан нэрлэж болох боловч доорх зүйлүүдийг хориглоно.

а. Нэг эрчим хүчний системийн дэд станцууд хоорондоо ижил нэртэй байх

б. Нэр нь урт сунжирсан байх

в. Улсыг батлан хамгаалах болон цэрэг, иргэний хамгаалалтын зориулалттай хэрэглэгчдийг тэжээдэг дэд станцын гаргалгууд нь шууд хэрэглэгчийн нэрээр нэрлэгдсэн байх

г. Гадаад нэрээр нэрлэхгүй байх

1.3.1.3 Дэд станцын нэрийг бичихдээ эхлээд хүчдлийн түвшин, дараа нь дэд станцын нэр гэсэн дарааллаар бичнэ. Жишээ нь: 110/35/10 кВ-ын ‘’Туул’’ дэд станц г.м.

1.3.1.4 Шуурхай ажиллагааны журналд тухайн дэд станцын хүчдлийн түвшинг заахгүйгээр зөвхөн нэрийг бичиж болно. Жишээ нь Туул д/ст г.м.

Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.