Асуулт
Цахилгаан тоолуур, гүйдлийн трансформаторын баталгаажуулах шалгалтыг ямар давтамжтай хийдэг вэ?
ЭрчимНэт портал·
Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 6.7-д зааснаар тооцооны 220 В-ын нэг фазын болон 380 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 3 жил, 100 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 3 жил, 100 В-ын гурван фазын импульсын тоолуурт 4 жил, нэг болон гурван фазын электрон тоолуурт 8 жил, нэг болон гурван фазын импульсийн тоолуурт 4 жил, гүйдлийн трансформаторт 4 жил, хүчдэлийн трансформаторт 4 жилд нэг удаа тус тус ээлжит баталгаажуулах шалгалт хийнэ.
