Асуулт
Цахилгаан эрчим хүч тасалдсанаас учирсан хохирлыг хангагч ямар тохиолдолд хариуцахгүй вэ?
ЭрчимНэт портал·
Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 10.4-т зааснаар байгалийн гэнэтийн аюул (аянга, салхи, шуурга, мөстлөг, үер, гал түймэр гэх мэт) тохиолдсон; хангагчтай тохиролцсон горимыг хэрэглэгч мөрдөөгүйгээс хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсан; Эрчим хүчний тухай хуулийн 29.1.2, 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан хангамжийг тасалсан, түдгэлзүүлсэн тохиолдолд цахилгаан эрчим хүч тасалдсанаас учирсан хохирлыг хангагч хариуцахгүй.
