Асуулт
Цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлын актыг хэрхэн гаргах вэ?
Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 10.1-10.3-т зааснаар цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгчид тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримталж, хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Уг актыг ажлын 5 хоногийн дотор гаргаж, актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирол (цахилгаан хангамж тасалдсан, чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид учирсан бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн гэмтэл)-ын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Актаар тогтоосон хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан төлнө.
