Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Таслах-залгах аппаратыг хэрхэн нэрлэж, хаяглах вэ?

ЭрчимНэт портал·

Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 1.3.3-т  дараах байдлаар заасан. Үүнд:

1.3.3.1 Таслах, залгах аппаратуудыг нэрлэх, товчлон бичих нэгдсэн журмыг хавсралт №1-д үзүүлэв. Энэ нэр томьёог дүрэм, заавар боловсруулах, шуурхай ажиллагааны схем хийх, сэлгэн залгалтын программ зохиох зэрэгт ашиглана.

1.3.3.2  ЦДШ, таслах, залгах аппаратуудыг нэрлэхдээ тухайн нэрлэх гэж байгаа тоноглолын нэрийн өмнө шаардлагатай бол хүчдлийн түвшинг бичнэ. Жишээ нь Авто трансформатор №1-ийн 220 кВ талын ТТ /ЭТ/ гэх мэт. Харин газардуулгын хутгын /Г.Х/ нэрийн өмнө хүчдлийн түвшинг бичих шаардлагагүй. Газардуулгын хутгыг доорхи маягаар нэрлэнэ. ДЦС-4-ийн 4Т трансформаторын 220 кВ-ын таслуур талын Г.Х.

1.3.3.3  Хуваарилах байгууламжийн бүх цахилгаан тоноглол дээр хаяг байх ёстой. Таслах, залгах аппаратууд, трансформатор дээрхи хаягт бичих үг нь 2-3 мөрөнд багтах ёстой. Эхний мөрөнд холболтын нэр дараагийн мөрөнд ямар хүчдэлтэй, ямар тоноглол болохыг харин газардуулгын хутгын нэрийг 3 мөрөнд багтааж бичнэ. Тоноглолын хаягийг өндөр нь 30 см, өргөн нь 25 см бүхий мөр дээр 7 см өндөртэй дармал үсгээр бичнэ. Газардуулгын хутгын хаягийн дэвсгэр нь УЛААН ЯГААН бусад хаягийн дэвсгэр нь ЦАГААН ЦЭНХЭР, үсгүүд нь ХАР өнгөөр тус тус бичигдэнэ.

1.3.3.4 Хаягийг тоноглол дээр харагдахуйц газар буюу салгуурын дамжлагын дэргэд бат бөх бэхэлнэ.

Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.