Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг сүлжээнд хэрхэн холбох вэ?

ЭрчимНэт портал·

Хэрэглэгчээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын 4.1-д зааснаар суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош үүсгүүрийг дараах дарааллын дагуу сүлжээнд холбоно. Үүнд:

  • Хэрэглэгч эсхүл гүйцэтгэгч компани нь Маягт №2-ын дагуу хялбаршуулсан хүсэлтийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргана. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор судалж, холбох боломжийн талаар хариу мэдэгдэнэ;

  • Угсралтын ажлыг гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч компани Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулан сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;

  • Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч болон захиалагчийн хамт газар дээр нь шалгалт хийж, тоолуурт лац тавьж, сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;

  • Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын 3 хоногийн дотор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт оруулна.

Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=17435745454932&showType=1 хаягаар хандан үзэж болно.