Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Шугам сүлжээний эзэмшлийн заагийн холболтын бүрэн бүтэн байдлыг хэн хариуцах вэ?

ЭрчимНэт портал·

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.8 зааснаар шугам сүлжээний эзэмшлийн заагийн холболтын бүрэн бүтэн байдлыг дор дурдсаны дагуу хариуцна. Үүнд, эзэмшлийн зааг нь агаарын шугам, ил хуваарилах байгууламжийн хөндлөвч дээр байвал уг хөндлөвч, гол агаарын шугамыг эзэмшигч; эзэмшлийн зааг нь дэд станц, хуваарилах самбарын дотор байвал уг дэд станц, самбарыг эзэмшигч; дундын өмчлөлийн орон сууцны ерөнхий щитний тэжээлийн оролтын кабелийн холболтыг түгээгч тус тус хариуцна.