Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Шугам сүлжээний эзэмшлийн заагийн хэрхэн тогтоох вэ?

ЭрчимНэт портал·

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.7-д зааснаар  шугам сүлжээний эзэмшлийн заагийг дараах байдлаар тогтооно. Үүнд, агаарын болон кабель шугамын эхний, эцсийн холболтоор; трансформаторын дэд станц дэх самбарын шинийн холболтоор; трансформаторын гаргалгаан дээрх холболтоор; хуваарилах самбарын салгуурын үл хөдлөх хэсгийн холболтоор; ил хуваарилах байгууламжийн хөндлөвч дээрх холболтоор шугам сүлжээний эзэмшлийн заагийг тус тус тогтооно. Цахилгаан тоног төхөөрөмжийн байршил, нэр, дугаар, гүйдэл, хүчдэлийн трансформатор, тооцооны тоолуур, зааг, байршил зэргийг тодотгож, гүйцэтгэлийн зургийг хийсэн байна.