Асуулт
Хоёрдугаар зэргийн сааталд ямар саатлыг авч үздэг вэ?
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.2.5-д зааснаар:
Төрөл бүрийн автомат, хамгаалалтын үйлдэлд тусгагдсанаас бусад нөхцөлөөр түр зуурын хугацаанд хэрэглэгчийг эрчим хүчээр таслах.
Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дулааны сүлжээний тоноглол эд ангийг зайлшгүй тохиолдолд түр хугацаагаар буюу андуурч таслах.
Халаалтын улирлын үед дулааны эх үүсвэр, дулааны төв шугам, түүний хэсэг 2 цаг хүртэл хугацаагаар бүрэн зогсох.
Цахилгаан сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарсны улмаас төв суурин газрын 1, 2-р зэрэглэлийн хэрэглэгчдийг 4 цаг хүртэл хугацаагаар таслах.
Цахилгаан сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарсны улмаас 3-р зэрэглэлийн хэрэглэгчдийг доорх хугацаагаар таслах Үүнд: ТЗЭ-ийн үйлчилгээний цэгээс гэмтэл гарсан байршил хүртэл 20 км хүртэл зайтай тохиолдолд хэрэглэгчдийг 4 цаг хүртэл хугацаагаар таслах, 20-40км хүртэл 8 цаг, 40-80 км хүртэл 14 цаг, 80-150 км хүртэл 20 цаг, 150-250 км хүртэл 36 цаг, 250 км буюу үүнээс дээш зайтай тохиолдолд хэрэглэгчдийг 48 цаг хүртэл хугацаагаар таслах.
Диспетчер, шуурхай удирдлагын технологийн тоноглол (холбоо, дохиолол г.м) нэг цагаас дээш хугацаагаар ажлаас бүрэн гарвал.
Реле хамгаалалт буюу аваари эсэргүүцэх автомат төхөөрөмжийн ажиллагаанаас бусад байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр тасалдуулбал.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
