Асуулт
Эрчим хүчний тусгай зөвшөөрлийг ямар хугацаагаар олгодог вэ?
ЭрчимНэт портал·
Эрчим хүчний тухай хуулийн 22-т зааснаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна. Тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана. Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана.
