Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг хэрхэн тогтоодог вэ?

ЭрчимНэт портал··1 үзсэн

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.1-д зааснаар дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно. Ингэхдээ салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар хүртэл; 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар; нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл гэсэн хязгаарын хүрээнд тогтооно