Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Байр, орон сууц, хашаа, газар худалдан авахад эрчим хүчний өр төлбөрийг хэн хариуцах вэ?

ЭрчимНэт портал·

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7.11-7.13-т зааснаар хэрэглэгч нь тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүх, байраа бусдад шилжүүлэх тохиолдолд энэ тухайгаа хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгах үүрэгтэй. Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Төлбөр тооцоо хийсэн тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна.