top of page

Ахуйн хэрэглээнд кабелийн хөндлөн огтлол сонгох

Updated: May 16, 2024



Зуслангийн болон гэр хорооллын 4-7 айлын тоолуурыг нэгтгэн багцалж хайрцагласныг тоолуурын щит гэнэ. Щитнээс айл тус бүр лүү оруулсан утсыг кабель гэх бөгөөд кабель утасны аюулгүй найдвартай байдлыг тухайн хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.


Цахилгаан кабель утас, залгуурыг зөв сонгож ашиглах нь ахуйн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд нөлөөлнө. Иймд кабель утсыг хэрхэн зөв сонгож авах, залгуурыг хэрхэн аюулгүй ашиглах талаар зөвлөмж өгье.


Щитнээс айл руу орж байгаа кабель утас нь стандартын шаардлага хангасан байхаас гадна хар хоолойнд хийж газар булах зориулалттай байна. Мөн ямар нэгэн залгаасгүй, тухайн хэрэглэгчийн нийт хэрэглээний ачааллыг даах чадвартай байх ёстой.


Цахилгаан хэрэгслийн залгуурын оролтуудыг байнга шалгаж, эвдэрснийг нэн яаралтай засуулах, утас ил гарсан, харласан хэврэг залгуурыг хэрэглэхгүй байхыг анхаараарай.

 

220в-ын хүчдэлд залгагдах айл өрх оруулгын кабель утсаа зөв сонгох энгийн тооцооны аргачлалыг дараах жишээгээр үзүүлье. 

Гэр хороололын айл өрх дунджаар дараах цахилгаан хэрэгсэлтэй байна гэж үзвэл тухайн өрхийн нийт суурилагдсан чадал нь 7130Вт болно.

Цахилгаан хэрэгсэл

Тоо хэмжээ

Нэгж чадал Вт

Нийт чадал Вт

1

Цахилгаан зуух 

1

2200

2200

2

Цахилгаан халаагуур

1

2000

2000

3

Зурагт  TV

1

330

330

4

Хөргөгч

1

300

300

5

Гэрэлтүүлэг

5

100

500

6

Тоос сорогч

1

1000

1000

7

PC Компьютер

1

800

800

Өрхийн нийт суурилагдсан чадал Вт




7130

 

Оруулгын кабель буюу сүлжээнээс цахилгаан дамжуулах утсаар гүйх гүйдлийг тооцоолбол:          


Iт=Pc÷Uф= Pc÷220В= 7130В÷220В= 32.4А


Дээрх жишээгээр тооцвол Iт буюу тооцооны гүйдэл нь 32.409А байгаа тул оруулгын кабелийн хөндлөн огтлолын талбайг сонгохдоо зөвшөөрөгдөх гүйдлийн хүснэгтээс харахад10мм2 талбаатай зэс утсыг сонгоно.

Утасны хөндлөн огтлолын талбай (мм2) (хот) 

Хамгийн их зөвшөөрөгдөх гүйдэл, (А)

Хайламтгай тавилын оноосон гүйдэл, (A)

0,5

7,5

6

0,75

9

6

1,0

11

6

1,5

14

10

2,5

20

15

4,0

25

20

6,0

31

25

10

43

35

16

75

60


Нэмэлт:

  1. Ерөнхий оруулганд ачааллаас хамааруулан 10мм2 талбайтай зэс утсыг сонгоно.

  2. Ахуйн цахилгаан хэрэгслүүдээс хамгийн их ачаалал авдаг гал тогооны хэрэгслүүдэд (шарах шүүгээ г.м) 4мм2  болон 6мм2 талбайтай зэс утсыг сонгоно.

  3. Гал тогооны хэрэгслүүдээс бусад цахилгаан хэрэгслүүдэд  2мм2  болон  2.5мм2  талбайтай утсыг сонгоно.

  4. Гэрэл болон унтраалгуудад 1.5мм2 талбайтай утсыг тус тус сонгох нь тохиромжтой.

コメント


bottom of page