Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ЭрчимНэт1 мин унших

Улаанбаатар хотод “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улс” сэдэвт олон улсын хурал боллоо.

Эрчим хүчний ногоон шилжилт ба сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц
Эрчим хүчний ногоон шилжилт ба сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц

Улаанбаатар хотод “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улс” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа. Хуралд эрчим хүч, банк санхүү, барилгын салбарын төлөөлөгчид болон олон улсын байгууллагууд оролцож, Монгол Улсын ногоон шилжилт, нөөц хуримтлуулах төслүүдийн санхүүжилтийн механизмыг хэлэлцлээ. Тус арга хэмжээний үеэр ногоон санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 330 гаруй төсөл амжилттай хэрэгжиж, эдгээр төслийн үр дүнд жил бүр 2 сая гигажоуль эрчим хүч хэмнэж, 150,000 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан амжилт гарсан байна. Түүнчлэн хурлын үеэр Эмээлт эко аж үйлдвэрийн паркт 24 МВт хүчин чадалтай цахилгаан станц болон дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлснийг танилцуулж, цаашид сэргээгдэх эх үүсвэр, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: GoGo
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл