Агуулга руу очих
Технологи

Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөрийн нээлт боллоо

ЭрчимНэт1 мин унших

Эрчим хүч болон усны хэрэглээгээ хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйл ажиллагааны зардлаа бууруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Санхүүгийн системийг ногооруулах” шинэ хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон шийдэл, нарны төхөөрөмж
Аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон шийдэл, нарны төхөөрөмж

Эрчим хүч болон усны хэрэглээгээ хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйл ажиллагааны зардлаа бууруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Санхүүгийн системийг ногооруулах” шинэ хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж суурилуулах аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй ногоон зээл олгох юм.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр төслийн удирдагч Жахан Шамсиев санхүүгийн түншлэгч байгууллагуудтай хамтран Монгол Улсын эдийн засгийг илүү ногоон болгох, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо. Улсын хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа нөхцөлд хэрэглээний талын хэмнэлтийг санхүүгийн хөшүүргээр дэмжих нь системийн ачааллыг бууруулахад бодит үр өгөөж үзүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн барилгын дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хөдөлгүүр, нарны дулааны болон цахилгааны эх үүсвэрийн технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөж байна. Түүнчлэн ногоон төслүүдийн эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн бууралтын үр ашгийг тооцох мэргэжлийн аргачлалыг давхар нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой шилжилт болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний зорилтуудыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: iKon.MN
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл