Агуулга руу очих
Дулааны эрчим хүч

Улаангомын дулааны II станц хүчин чадлаа өргөтгөж байна

ЭрчимНэт2 мин унших

2014 онд ашиглалтад орсон 35 МВт-ын хүчин чадалтай тус дулааны станц нь одоогоор 3266 айл өрх, 202 ААН, 51 төсөвт байгууллагыг халаалт, халуун усаар хангаж байна.

Улаангомын дулааны станцын өргөтгөлийн зуух угсралтын барилгын ажил
Улаангомын дулааны станцын өргөтгөлийн зуух угсралтын барилгын ажил

Увс аймаг дахь Улаангомын дулааны II станц ТӨХК-ийн хүчин чадлыг 23 МВт-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улсын төсвийн 15.49 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй уг өргөтгөлийн ажлыг Ингүүмэл үйлс болон CMM компанийн түншлэл 2025 оны 7 дугаар сараас эхлүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд аравдугаар сард туршилтыг дуусган, 11 дүгээр сарын 15 гэхэд шинэ зуухыг галлахаар төлөвлөжээ. Өргөтгөл ашиглалтад орсноор шинээр 11 орон сууцны 500 айл, гэр хорооллын 200 өрх болон спорт цогцолбор, хүүхдийн ордны дулааны хэрэгцээ бүрэн шийдэгдэх юм.

Тус станц нь анх 2014 онд 35 МВт-ын хүчин чадалтай ашиглалтад орсон бөгөөд одоогоор 3,266 айл өрх, 202 аж ахуйн нэгж, 51 төсөвт байгууллагыг халаалт, халуун усаар хангаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 80.1 мянган Гкал, 2025 онд 93.6 мянган Гкал байсан бол 2026 онд 100.3 мянган Гкал дулаан үйлдвэрлэх тооцоо гарчээ. Одоогийн байдлаар станцын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Санхүүгийн нөхцөл байдлын хувьд 1 Гкал дулааныг 94.4 мянган төгрөгийн зардлаар үйлдвэрлэж, 84.1 мянган төгрөгөөр борлуулж байгаа тул станц алдагдалтай ажиллаж байгааг удирдлагууд танилцуулав. Хэрэв үнэ тарифт зохицуулалт хийхгүй бол 2027 онд 1 Гкал дутамд 24 мянган төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан тул дулааны тарифыг бодит өртөгт нийцүүлэн нэмэгдүүлэх хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл