Агуулга руу очих
Олон улс

Цахилгаан тээврийн хэрэгсэл ба эрчим хүч

ЭрчимНэт4 мин унших

Royal Mail компанийн цахилгаанжуулалт, сэргээгдэх цахилгаан эрчим хүч болон илүү үр ашигтай үйл ажиллагааг хослуулсан шийдэл.

Цахилгаан тээврийн хэрэгсэл ба эрчим хүч
Цахилгаан тээврийн хэрэгсэл ба эрчим хүч

Royal Mail бол хаан болон түүний ордонд зориулсан шуудангийн үйлчилгээнээс эхлэлтэй бөгөөд өнөөдрийн олон улсын хүргэлтийн үйлчилгээ хүртэл 500 гаруй жилийн түүхтэй тогтсон брэнд юм. Royal Mail компани Их Британийн сүлжээн дэх ялгарлыг бууруулж, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, эргэлтийн систем болон цэвэр хангамжийн сүлжээгээр 2040 он гэхэд цэвэр тэг түвшинд хүргэхийг зорьж байна. Ингэхдээ цахилгаанжуулалт, сэргээгдэх цахилгаан эрчим хүч болон илүү үр ашигтай үйл ажиллагааг хослуулах аж. Тус компанийн 2025-26 оны тогтвортой байдлын тайланд цахилгаан тээврийн хэрэгсэл, цэвэр эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хангамжийн сүлжээнд хөрөнгө оруулалт хийх замаар Их Британийн хамгийн том логистикийн сүлжээний ялгарлыг хэрхэн бууруулж байгааг танилцуулжээ. Тэг ялгаруулалтгүй тээвэрлэлтийг өргөжүүлэхийн зэрэгцээ Royal Mail компани өөрийн өмчийн эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулж, хариуцлагатай худалдан авалтыг бэхжүүлж, үйл ажиллагааныхаа туршид эргэлтийн эдийн засгийн зарчмыг хэрэгжүүлж байна. Эдгээр санаачилга нь Их Британи даяар 32 сая орчим хаяг руу хүргэлт хийхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тусалж байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд тээвэрлэлтийг цахилгаанжуулах нь маш чухал юм. Royal Mail компанийн хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, чулуужсан түлшнээс хараат байдлаа багасгах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус компани өдгөө Их Британийн хамгийн том цахилгаан хүргэлтийн үйлчилгээг үзүүлэхэд 8800 цахилгаан фургон ашигладаг. Эдгээр тээврийн хэрэгсэл хүргэлтийн маршрутын 31%-ийг эзэлдэг нь Royal Mail компанийн нүүрстөрөгчгүйжүүлэх стратегийн чухал хэсэг болж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Алистер Кокрейн "Бид 2020-21 оны суурь жилтэй харьцуулахад хүлэмийн хийн ялгарлыг бүх хүрээнд 31%-иар бууруулж, 2040 он гэхэд цэвэр тэг түвшинд хүрэх зорилтоо биелүүлж байна. Үүний зэрэгцээ, нэг боодол дахь нүүрстөрөгчийн дундаж хэмжээ 164г CO₂e болж буурсан нь салбарын хамгийн доод үзүүлэлт юм. Бид үйлчлүүлэгчдэдээ үйлчлэхийн зэрэгцээ Их Британи даяар хүмүүст удаан хугацааны үнэ цэнийг бий болгох замаар бизнесийг явуулахад чиглэж байна" хэмээн онцолсон байна. Сүүлийн 12 сарын хугацаанд Royal Mail компани 400 орчим үйл ажиллагааны цэгт цэнэглэх дэд бүтцийг суурилуулж, 2000 гаруй цахилгаан фургоноор паркдаа өргөтгөж, 80 гаруй бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хамт томоохон төвүүдийн хооронд илгээмж зөөх анхны 42 тонн даацтай 8 цахилгаан хүнд ачааны машиныг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн бүрэн цахилгаан дроныг Оркни хотод арал хоорондын шуудангийн үйлчилгээг ажиллуулж, 1000 орчим кг шуудан тээвэрлэж, гатлага онгоцны үйлчилгээтэй харьцуулахад хүргэлтийн хугацааг 24 цаг хүртэл бууруулж чаджээ. Үл хөрөнгийн хэмжээнд эрчим хүчний гүйцэтгэлийг мөн сайжруулж байгаа бөгөөд барилга байгууламж нь Royal Mail компанийн нийт нүүрстөрөгчийн ялгарлын 7 орчим хувийг эзэлдэг тул эрчим хүчний менежментийг цэвэр тэг стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг болгож байна. 2023-24 оноос хойш тус компанийн ашиглаж буй бүх худалдан авсан болон үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 100% сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авчээ. Дижитал технологийг түлхүү ашиглаж, 850,000 дугуйтай чингэлэгт байршлын тэмдэглэгээ хийснээр тээврийн хэрэгслийг илүү үр дүнтэй ачиж, шаардлагагүй аяллыг бууруулж, үр ашиггүй ложистиктой холбоотой түлшний зарцуулалтыг бууруулж байна. Royal Mail компанийн Уур амьсгалын стратегийн хэлтсийн дарга Майлс Дюррант "Нүүрстөрөгчгүйжүүлэх нь эдийн засгийн хэмжээнд шилжилтээс хамаарна. Технологийн дэвшил, дэмжлэг үзүүлэх бодлого, нийлүүлэгчдийн үйл ажиллагаа, дэд бүтэц, бага нүүрстөрөгчийн шийдлийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх ур чадвар. Байх шаардлагатай. Энэхүү шилжилт нь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжиж, ногоон эдийн засгийг хөгжүүлж, Их Британи даяар чадварлаг ажлын байр бий болгож чадна. Иймд бид бага нүүрстөрөгчийн халаалт, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, тогтвортой хангамжийн сүлжээ зэрэг чиглэлээр ногоон ур чадварыг бий болгоход туслах 1 сая фунт стерлинг (1.34 сая ам.доллар)-ын сургалтын санг байгуулсан” хэмээн өгүүлж байна. Эрчим хүчний хэрэглээг бууруулахын зэрэгцээ Royal Mail компани өөрийн өмч хөрөнгөөрөө усны үр ашгийг дээшлүүлсээр байна. Тус компани жил бүр ойролцоогоор 1.3 сая куб метр ус хэрэглэдэг бөгөөд голчлон тээврийн хэрэгсэл угаах байгууламж болон ажлын байрны тохижилтод ашигладаг. Автомат тоолуур уншигч одоо компанийн усны хэрэглээний 54%-ийг хянадаг бол ариун цэврийн байгууламжийн ус зайлуулах хяналтын сайжруулсан туршилт нь орон нутгийн усны хэрэглээг 50% хүртэл бууруулжээ. Нийлүүлэлтийн сүлжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь Royal Mail компанийн нүүрстөрөгчийн хамгийн том сорилт хэвээр байгаа бөгөөд нийт ялгаруулалтын 68%-ийг эзэлж байна. Үүнд зардлын менежментийг чангатгах, олон улсын сүлжээгээр илүү цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, замын тээврийг дэмжих 18 дотоодын нислэгийн маршрутыг хасах,  нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд 130 орчим тэргүүлэх нийлүүлэгчид баталгаажсан байгаль орчны мэдээллийг ирүүлэх боломжийг олгодог тусгай портал нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа эергээр нөлөөлж байна.

Эх сурвалж: https://energydigital.com/news/evs-electrification-energy-royal-mails-net-zero-pursuit

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл