Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукцион зарлагдлаа

ЭрчимНэт1 мин унших

Говийн бүсэд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн төслийн аукцион

Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукцион зарлагдлаа
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукцион зарлагдлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам нь Говийн бүсэд цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төслийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өрсөлдөөнт үнийн саналын үндсэн дээр дуудлага худалдааны зарчим (аукцион)-аар сонгон шалгаруулахаар болжээ.

Аукционд бүртгүүлэх оролцогч нь “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын 10.7 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, мөн журмын 10.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://energy.gov.mn/contents/view/iid/2167?coll=t хаягаар хандан авна уу.

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл