Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Орхигдсон нүүрсний уурхайг нарны цахилгаан станц болгожээ

ЭрчимНэт1 мин унших

Нүүрсний уурхайн бүсэд 9.8 мегаватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой 17,000 орчим нарны хавтанг байрлуулжээ.

Орхигдсон нүүрсний уурхайг нарны цахилгаан станц болгожээ
Орхигдсон нүүрсний уурхайг нарны цахилгаан станц болгожээ

АНУ-ын Иллинойс мужийн төв хэсэгт байрлах 150 жилийн настай нүүрсний хуучин уурхайг тус мужийн айл өрхүүдийг цахилгаанаар хангах нарны цахилгаан станц болгожээ. Nexamp болон TurningPoint Energy компаниуд тус мужийн Вудфорд дүүрэгт нарны эрчим хүчний 2 төслийг амжилттай хэрэгжүүлж, ийнхүү нэгэн цагт нүүрс үйлдвэрлэж байсан газрыг орон нутгийн хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах нарны эрчим хүчний байгууламж болгон хувиргасан байна. 1800-аад оны сүүлээс 1900-аад оны дунд үе хүртэл идэвхтэй байсан Колчестерийн нүүрсний уурхайн бүсийн нэг хэсэгт өдгөө 9.8 мегаватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой 17,000 орчим нарны хавтанг байрлуулжээ. Энэ нь газар тариалангийн талбай эсвэл байгалийн хөндөгдөөгүй онгон зэрлэг газар нутгийн оронд байгалийн тогтоцын хувьд хэдийнэ эвдэрсэн газрыг ашиглах нь илүү үр дүнтэйг харуулж байна. Энэхүү нарны цахилгаан станц нь нийт 40 орчим акр талбай газрыг хамарч,  бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчийг сүлжээнд шууд дамжуулдаг аж. Уг төсөлд  аж ахуйн нэгжүүдэд нарны хавтан зэрэг эрчим хүчний нөөцийг бодит цаг хугацаанд хянах, удирдах, эрчим хүчний урсгалыг хянах, сүлжээний найдвартай байдлыг хангах боломжийг олгодог DERMS программ хангамжийг ашиглаж байна.

Эх сурвалж: https://interestingengineering.com/

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл