Нийслэлд төлөвлөгөөт ажлын биелэлт 92,5 хувийн гүйцэтгэлтэй байна
2026 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар нийслэл хотын нийт ажлын дундаж гүйцэтгэл 92%-тай байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь Нийслэлийн 6 дүүрэгт дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага 2026 оны их засвараар 27 нэр төрлийн ажлыг 5,174.46 сая төгрөгөөр, урсгал засвараар 40 нэр төрлийн ажлыг 4,347.48 сая, бусад ажил 2 нэр төрөл 559.19 сая нийт 10,081.14 сая төгрөгөөр засварын ажил хийж гүйцэтгэхээр календарьчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
2026 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар их засвар 27 нэр төрлийн ажлаас 20 ажил 100% дууссан, 7 нэр төрлийн ажил 20-80% ийн гүйцэтгэлтэй. Нийт ажлын биелэлт 92,5%-ийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засвар 40 нэр төрлийн ажлаас 32 ажил 100% дууссан, 8 төрлийн ажил 60%-ийн гүйцэтгэлтэй ба нийт ажлын дундаж гүйцэтгэл 92%-тай байна.
