Агуулга руу очих
Дулааны эрчим хүч

Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

ЭрчимНэт1 мин унших

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА хүчин чадалтай цахилгаан болон 2×35 Гкал/цаг хүчин чадалтай дулаан үйлдвэрлэх дулааны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийн бүсийн дулааны цахилгаан станцын барилга
Үйлдвэрийн бүсийн дулааны цахилгаан станцын барилга

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК өөрийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, энэ үеэр паркийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Си Вай Си Кэй ХХК-тай хамтран ажиллах албан ёсны санамж бичиг байгуулсан билээ.

Уг санамж бичгийн дагуу Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА хүчин чадалтай цахилгаан болон 2×35 Гкал/цаг хүчин чадалтай дулаан үйлдвэрлэх дулааны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү станц нь аж үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүдийг цахилгаан, технологийн дулаанаар хангахын зэрэгцээ Налайх дүүргийн орон сууц, нийтийн үйлчилгээний өсөн нэмэгдэж буй дулааны ачааллыг хуваалцах зориулалттай юм.

Төсөл хэрэгжүүлэгч талууд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор утаа болон үнсний ялгарлыг бууруулах орчин үеийн шүүлтүүрийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Хамтрагч талууд ойрын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нарийвчилсан хуваарийг батлахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: GoGo
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл