Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Метрог нарны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно

ЭрчимНэт3 мин унших

Метроны гадаад эрчим хүчний хангамжаас хамаарлыг бууруулахын тулд Бангладешийн судлаачид бараг бүхэлдээ ашиглагдаагүй орон зайг, ялангуяа станц, депогийн дээврийг ашиглахыг санал болгож байна.

Метрог нарны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно
Метрог нарны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно

Хотын газар доорх метроны системийн дээврийг бүрэн ажиллагаатай нарны цахилгаан станц болгон хувиргаж болно. Энэхүү гайхалтай шийдлийг Бангладешийн Ахсанулла Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Ahsanullah University of Science and Technology), Ражшахи Инженерчлэл, технологийн их сургууль (Rajshahi University of Engineering and Technology), Бангладешийн Шинжлэх ухаан, технологийн цэргийн хүрээлэн (Military Institute of Science and Technology)-гийн судлаачид дэвшүүлж,  судалгаандаа тус улсын нийслэл Дакка хотод зөвхөн нэг метроны шугам жилд 25,500 МВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 20 жилийн хугацаанд ойролцоогоор 235,000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтойг тооцоолжээ. Метро нь байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн нэг хэвээр байгаа ч асар их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг. Зөвхөн галт тэрэгний хөдөлгөөнд төдийгүй буудлын гэрэлтүүлэг, урсдаг шатны ажиллагаа, агааржуулалт, аюулгүй байдал, харилцаа холбооны системд эрчим хүч шаарддаг, цахилгаан тээврийн хүлэмжийн хийн ялгаралтад шууд бус хувь нэмэр оруулдаг. Метроны гадаад эрчим хүчний хангамжаас хамаарлыг бууруулахын тулд Бангладешийн судлаачид бараг бүхэлдээ ашиглагдаагүй орон зайг, ялангуяа станц, депогийн дээврийг ашиглахыг санал болгож байна. Судлаачид Дакка метроны 6-р шугамыг судалсан бөгөөд тооцооллын дагуу ойролцоогоор 70,000 хавтгай дөрвөлжин метр талбайд нийт 20 орчим МВт хүчин чадалтай 34,000 гаруй нарны хавтанг суурилуулах боломжтой байжээ. Нэг шугамын тооцоолсон үйлдвэрлэлийн боломжид үндэслэн нарны цацраг, улирлын чанартай цаг агаарын хэлбэлзэл, агаарын температур, эрчим хүч хуримтлуурын ажиллагаа, сүлжээний холболт, үйл ажиллагааны эдийн засгийг харгалзан метроны бүхэл бүтэн эрчим хүчний системийн дижитал загварыг гаргажээ. Уг загварчлалаар нарны цахилгаан станц жилд 25,500 МВт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтой байна. Дэд бүтцийн хэрэгцээний ойролцоогоор тал хувийг нарны эрчим хүчээр шууд хангах боломжтой бол 48 орчим хувийг өдрийн цагаар эрчим хүч хадгалдаг батарейгаас авах боломжтой аж. Үндсэн сүлжээнээс авах цахилгаан эрчим хүчний эзлэх хувь ердөө 2% орчим байх болно. Судлаачдын тооцоолсноор төслийн үр ашгийг эргэн төлөх хугацаа ойролцоогоор 6 жил байх бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний өртөг нь киловатт-цаг тутамд ойролцоогоор 7.6 цент байх бөгөөд энэ нь системийг уламжлалт эрчим хүчний эх үүсвэртэй өрсөлдөхүйц байна. Түүнчлэн уур амьсгалын хувьд ихээхэн ашиг тустай байх юм. Бангладешийн эрчим хүчний систем нь байгалийн хий, нүүрс, дизель түлшнээс ихээхэн хамааралтай тул метроны системийн нэг хэсгийг нарны эрчим хүч үйлдвэрлэхэд шилжүүлснээр 20 жилийн хугацаанд ойролцоогоор 235,000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтаас зайлсхийх боломжтой. Нарны хавтан, тоног төхөөрөмж үйлдвэрлэхтэй холбоотой ялгарлыг тооцсон ч цэвэр бууралт нь ойролцоогоор 215,000 тонн CO₂ байх юм.

Эх сурвалж: https://globalenergyprize.org/en/2026/06/27/bangladesh-suggested-utilizing-the-rooftops-of-subways-for-solar-power-generation/

 

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл