Агуулга руу очих
Олон улс

Мексик: 313 МВт хүчин чадалтай эрчим хүч хадгалах систем суурилуулна

ЭрчимНэт2 мин унших

Contemporary Amperex Technology компани Copenhagen Infrastructure Partners компанитай Мексик улсад 313 МВт / 1639.45 МВт·ц хүчин чадалтай аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах систем (BESS) нийлүүлэх гэрээ байгууллаа.

Нарны цахилгаан станцын дэргэдэх батарей хураагуурын систем
Нарны цахилгаан станцын дэргэдэх батарей хураагуурын систем

Contemporary Amperex Technology компани Copenhagen Infrastructure Partners компанитай Мексик улсад 313 МВт / 1639.45 МВт·ц хүчин чадалтай аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах систем (BESS) нийлүүлэх гэрээ байгууллаа. Энэхүү суурилуулалт нь тус улсын Кампече мужид Copenhagen Infrastructure Partners компаниас Sunstone Power компаниар дамжуулан хэрэгжүүлж буй La Alegría нарны эрчим хүчний төсөлд зориулагдсан байна. Тус хадгалах байгууламж нь нэрлэсэн чадлаараа ойролцоогоор 5.24 цаг цэнэгээ алдах үзүүлэлттэй бөгөөд Мексикийн 1 ГВт·ц-аас дээш багтаамжтай анхны BESS болох аж.

Төслийн батерейн хэмжээ нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд анх зөвшөөрөгдсөн 177.69 МВт / 314.98 МВт·ц хүчин чадлаас 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болохыг ESS News дурдлаа. Төслийн бүрэлдэхүүн дэх нарны цахилгаан станц нь 600 МВт цэвэр хүчин чадалтай бөгөөд тус бүр нь 685 Вт чадалтай 1,151,416 ширхэг нарны дэлгэцээс бүрдэж байна. Мөн нарны үүсгүүр болон батерейны гаралтыг удирдан зохицуулах 202 төв инвертер, 101 трансформаторын станцтай байхаар төлөвлөжээ.

Уг станц нийт 1206.97 га талбайг хамрах бөгөөд CFE Calificados компанитай байгуулсан гэрээгээр баталгаажсан байна. Станцыг нэгдсэн системд холбох ажлыг шинээр баригдсан 34.5/400 кВ-ын өсгөх дэд станц болон үндэсний сүлжээнд холбогдох 2.85 км урт, 400 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Энэхүү эрчим хүч хадгалах систем нь Мексикийн өмнөд дамжуулах сүлжээнд хүчдэлийн тогтвортой байдлыг хангах болон оргил ачааллыг бууруулах зэрэг сүлжээний чухал үйлчилгээг үзүүлэх юм.

Эх сурвалж: ESS News
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл