Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Хятадын компани Казахстаны Абай мужид салхи, нарны төсөл хэрэгжүүлэх санал тавив

ЭрчимНэт1 мин унших

China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute Co., Ltd. компани Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх санал тавилаа. Хөрөнгө оруулалтын санаачлагыг Абай мужийн Засаг дарга Берик Уали болон China Energy Engineering G

solar panels and wind
solar panels and wind

Хятадын China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute компани Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх санал гаргалаа. Уг хөрөнгө оруулалтын саналыг тус компанийн Ерөнхий захирал Ма Ён тэргүүтэй төлөөлөгчид Абай мужийн Засаг дарга Берик Уалитай уулзах үеэрээ танилцуулсан байна.

Санал болгож буй эхний төсөл нь Жарма дүүргийн Жангизтөбе тосгоны ойролцоо 100-аас 200 МВт хүртэлх суурилагдсан хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих ажил юм. Харин хоёр дахь төсөл нь Аягөз дүүргийн Актогай тосгоны ойролцоо арилжааны зориулалттай нарны фотоцахилгаан станц байгуулахад чиглэжээ.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний холболт болон барилгын үе шатанд орон нутгийн ажиллах хүчийг татан оролцуулах нөхцөлийг хэлэлцсэн байна. Талууд анхны уулзалтын дараагаар төслийн техникийн нарийвчилсан үнэлгээ, техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон талбайн судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Trend News Agency
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл