Агуулга руу очих
Олон улс

Хятад: Цөмийн нэгдлийн дэвшил, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулав

ЭрчимНэт2 мин унших

Хятад улс Вена хотноо болсон Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн 70 дугаар Ерөнхий бага хурлын үеэр 2050 он гэхэд цөмийн нэгдлийн эрчим хүчийг арилжааны зорилгоор ашиглах төлөвлөгөөгөө танилцууллаа.

Цөмийн нэгдлийн туршилтын соронзон хязгаарлалтын төхөөрөмж
Цөмийн нэгдлийн туршилтын соронзон хязгаарлалтын төхөөрөмж

Хятад улс Вена хотноо зохион байгуулагдсан Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн 70 дугаар Ерөнхий бага хурлын үеэр 2050 он гэхэд цөмийн нэгдлийн эрчим хүчийг арилжааны зорилгоор ашиглах төлөвлөгөөгөө танилцууллаа. China National Nuclear Corporation (CNNC) компанийн 2025 онд үүсгэн байгуулсан China Fusion Energy Co компаниас зохион байгуулсан "Ирээдүйн төлөөх нэгдэл: Цөмийн нэгдлийн эрчим хүчийг бодит ажил хэрэг болгох гол замыг инженерчлэх нь" хурлын үеэр олон улсын ITER цөмийн нэгдлийн төсөл болон Хятадын Баруун өмнөд физикийн хүрээлэн (SWIP), Тайландын Цөмийн технологийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааны шинэ гэрээнүүдэд гарын үсэг зуржээ. 1965 онд байгуулагдсан SWIP хүрээлэн нь Хятадын плазмын судалгааг хариуцдаг бөгөөд өнөөг хүртэл 20 гаруй соронзон хязгаарлалтын туршилтын төхөөрөмж зохион бүтээсэн. CNNC компанийн төлөөлөгчдийн онцолсноор шинжлэх ухааны туршилтаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд арилжааны шугамаар холбох үйл явцад олон улсын инженерийн нэгдмэл байдал, нийтлэг техникийн стандарт болон нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээ чухал шаардлагатай аж. Хятад улс өөрийн дэвшилтэт соронзон хязгаарлалтын туршилтын талбай болон цөмийн нэгдлийн инженерийн платформоо олон улсын судлаачид, бүс нутгийн түншүүдэд нээлттэй болгоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Эдгээр гэрээ нь Тайланд дахь цөмийн сургалт, цөмийн нэгдлийн туршилтын судалгааг дэмжих замаар Зүүн өмнөд Ази дахь Хятадын эрчим хүчний харилцааг өргөжүүлж, цөмийн нэгдлийн эрчим хүчийг энэ зууны хоёрдугаар хагаст суурь ачааллыг хангах арилжааны эх үүсвэр болгон ашиглах урт хугацааны стратегийг илтгэж байна.

Эх сурвалж: World Nuclear News
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл