Хятад: Бичил цөмийн реакторын инновацын дэлхийн сүлжээг эхлүүллээ
Хятадын Цөмийн эрчим хүчний газар (CAEA) Вена хотод болсон Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн 70 дугаар Ерөнхий бага хурлын үеэр Бичил цөмийн реакторын инновацын дэлхийн сүлжээ (GNSI)-г албан ёсоор танилцууллаа.

Хятадын Цөмийн эрчим хүчний газар (CAEA) Вена хотноо зохион байгуулагдсан Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн 70 дугаар Ерөнхий бага хурлын үеэр Бичил цөмийн реакторын инновацын дэлхийн сүлжээ (GNSI)-г албан ёсоор танилцууллаа. Энэхүү олон улсын санаачилга нь бичил цөмийн реакторын техникийн дизайныг боловсронгуй болгох, аюулгүй байдлын стандартуудыг уялдуулах, төслүүдийг дэлхийн хэмжээнд бодитоор нэвтрүүлэх ажлыг хурдасгах зорилготой юм.
Энэхүү сүлжээ нь уламжлалт цахилгаан сүлжээнд холбогдохоос гадна далайн хөвөгч цахилгаан станц, төвлөрсөн дулаан хангамж, аж үйлдвэрийн дулааны хэрэгцээ, өндөр температурын устөрөгч үйлдвэрлэл болон далайн ус цэнгэгжүүлэх зэрэг олон зориулалтаар бичил цөмийн реакторыг ашиглах зэрэг чиглэлийг дэмжих ажээ. ЗБичил цөмийн реакторын инновацын дэлхийн сүлжээ нь Олон улсын атомын энергийн агентлагийн үйл ажиллагааг нөхөх нээлттэй, ашгийн бус хамтын ажиллагааны бүтэцтэй байх юм. Энэхүү платформ нь бичил реакторын тусгай зөвшөөрөл олгох журам, нийлүүлэлтийн сүлжээний өргөжилт, арилжааны санхүүжилтийн бүтэц зэрэг нийтлэг тулгамддаг саад бэрхшээлийг шийдвэрлэхэд мэдлэг хуваалцах үүрэг гүйцэтгэнэ. Одоогоор БНХАУ өндөр температурын хийн хөргөлттэй реактор болон Linglong One зэрэг даралтат усан жижиг реакторын технологийг дотооддоо идэвхтэй хөгжүүлж байна.
