Хил дамнасан дамжуулах сүлжээний хиймэл оюуны шийдлийг танилцууллаа
Хятад болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг экспод China Southern Power Grid компани хил дамнасан дамжуулах сүлжээний үйл ажиллагаанд зориулагдсан хиймэл оюун болон кибер аюулгүй байдлын шинэлэг шийдлүүдийг танилцуулав.

БНХАУ-ын Наньнин хотод зохион байгуулагдсан 23 дахь удаагийн Хятад болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн экспод China Southern Power Grid компани хил дамнасан дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаанд зориулсан хиймэл оюун болон кибер аюулгүй байдлын технологийн шийдлүүдээ танилцууллаа. Тус компани эрчим хүчний салбарт зориулан хөгжүүлж, Лаосын Electricité du Laos Transmission Company Limited компанид нэвтрүүлсэн DaWatt Lao Language Large Language Model Version 2.0 загвараа нийтэд танилцуулжээ. Хиймэл оюуны уг систем нь Лаос улсын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 4 шугамд автоматжуулсан хяналт шалгалт хийсэн бөгөөд дроноор авсан 26,000 гэрэл зургийг боловсруулж, уулархаг болон ширэнгэн ойн бүсэд байрлах 3,600 гаруй тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлжээ. Энэхүү шийдэл нь цахилгаан дамжуулах шугамын үзлэг, урьдчилан сэргийлэх засварын ажлын үр ашгийг эрс дээшлүүлсэн байна. Үүнээс гадна China Southern Power Grid компани эрчим хүчний диспетчерийн SCADA болон автоматжуулалтын дэд бүтцийг нарийн түвшний цахим халдлагаас хамгаалах зориулалттай Flexible Grayscale Intelligent Monitoring & Analysis Platform системийг танилцуулсан байна. Guangxi Power Grid компанийн Цахимжуулалтын хэлтсийн ерөнхий менежер Liu Ying тус компани Лаос, Вьетнам, Малайз улсуудад чиглэсэн эрчим хүчний салбарын төрөлжсөн загваруудыг өргөжүүлж байгааг мэдээллээ. Технологийн хамтын ажиллагаа, хүний нөөцийг дэмжих зорилгоор Гуансигийн их сургуультай хамтран байгуулсан China-ASEAN Institute of Energy нь АСЕАН-ы орнуудаас 53 инженерийн оюутныг сургаж эхэлжээ. Ийм ухаалаг хяналт, урьдчилан таамаглах засвар үйлчилгээ болон кибер хамгаалалтын системийг нэвтрүүлснээр бүс нутгийн цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг бууруулж, хил дамнасан дамжуулалтын тогтвортой байдлыг хангахаар зорьж байна.
