Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Хиймэл оюунаар зураг үүсгэхэд гар утас цэнэглэх эрчим хүчийг зарцуулдаг

ЭрчимНэт1 мин унших

MIT Technology Review болон Hugging Face, Carnegie Mellon их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар хиймэл оюун ашиглан нэг дүрс зураг үүсгэхэд гар утасны батарейг бүрэн цэнэглэхтэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим

Хиймэл оюунаар зураг үүсгэхэд гар утас цэнэглэх эрчим хүчийг зарцуулдаг
Хиймэл оюунаар зураг үүсгэхэд гар утас цэнэглэх эрчим хүчийг зарцуулдаг

MIT Technology Review болон Hugging Face, Carnegie Mellon их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар хиймэл оюун ашиглан нэг дүрс зураг үүсгэхэд гар утасны батарейг бүрэн цэнэглэхтэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг аж. Тухайлбал, Stable Diffusion XL загвараар 1,000 зураг үүсгэх нь шатахуунт машинаар 6.6 км явахтай тэнцэх CO₂ хийг ялгаруулдаг. Харин текст үүсгэх нь зургаас хамаагүй бага эрчим хүчийг шаарддаг бөгөөд 1,000 текстийг үүсгэхэд гар утасны цэнэглэгчийн 16 хувьтай тэнцэх цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг. Түүнчлэн ерөнхий хэрэглээний генератив хиймэл оюуны загварыг киноны сэтгэгдэл ангилах зэрэг явцуу зориулалтад ашиглах нь тусгайлан сургасан жижиг загвараас 30 дахин их эрчим хүчийг зарцуулдаг гэжээ.

Мэдээллийг бэлтгэсэн эх сурвалж: AIMultiple — AI Energy Consumption Statistics, https://aimultiple.com/ai-energy-consumption

Зургийг https://www.magnific.com/free-photos-vectors/ai-stock

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл