Агуулга руу очих
Технологи

Helical компани Японы хайлуулах эрчим хүчний туршилтын төсөлд шалгарлаа

ЭрчимНэт2 мин унших

Токиод төвтэй хувийн хэвшлийн хайлуулах эрчим хүчний технологийн Helical Fusion компани Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны 2030-аад онд хайлуулах эрчим хүч үйлдвэрлэх туршилтыг зорилтот үндэсний буцалтгүй тусламжийн төсөлд болзолтойгоор шалгарчээ. Энэхүү шалгаруулалт нь Японы Э

Цөмийн хайлуулах эрчим хүчний туршилтын реакторын соронзон ороомог ба дотоод бүтэц
Цөмийн хайлуулах эрчим хүчний туршилтын реакторын соронзон ороомог ба дотоод бүтэц

Токиод төвтэй цөмийн хайлуулах эрчим хүчний технологийн "Helical Fusion" компани 2030-аад онд хайлуулах эрчим хүч үйлдвэрлэх туршилтыг зорилтот Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны үндэсний буцалтгүй тусламжийн төсөлд болзолтойгоор шалгарчээ. Энэхүү шалгаруулалт нь Японы Эрчим хүчний үндсэн төлөвлөгөө болон Үндэсний хайлуулах эрчим хүчний инновацийн стратегийн хүрээнд зарлагдсан METI-ийн 2025 оны санхүүгийн жилийн дэмжих хөтөлбөрийн дагуу явагдсан байна. Төсөлд тэнцсэн оператор компаниудад 2029 оны 2-р сарыг дуустал нийт 60 тэрбум орчим иен буюу 370 сая ам.долларын улсын татаас хуваарилахаар төлөвлөсөн тухай World Nuclear News мэдээлэв.

2021 оны 10-р сард байгуулагдсан "Helical Fusion" компани нь Үндэсний хайлуулах шинжлэх ухааны хүрээлэнгээс олон арван жилийн турш хийсэн мушгиа стелларатор (helical stellarator) судалгаанд түшиглэн арилжааны хайлуулах эрчим хүчийг хөгжүүлж байгаа аж. Тус төхөөрөмж нь ITER зэрэг цагираг хэлбэрийн токамак реакторуудаас ялгаатай бөгөөд плазмыг тасралтгүй барихын тулд дотоод өндөр цахилгаан гүйдэл шаардахгүйгээр наймын тоо хэлбэрээр байрлуулсан мушгиа соронзон ороомог ашигладгаараа онцлогтой юм.

Тус компанийн хэрэгжүүлж буй "Helix" хөтөлбөрийн хүрээнд 2020-иод оны дунд үе гэхэд өндөр температурын хэт дамжуулагч соронзон болон бүрхүүл, диверторын (blanket/divertor) системүүдийн технологийн туршилтыг тусад нь хийж дуусгахаар зорьж байна. Хөгжүүлэгчид 2030-аад онд дэлхийн анхны практик хайлуулах цахилгаан станц болох "Helix KANATA"-г барихаас өмнө өөрсдийн "Helix HARUKA" прототип дээр нэгдсэн туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Компанийн гүйцэтгэх захирал Такая Тагүчигийн тэмдэглэснээр, мушгиа системийн үйлдвэрлэлийн өндөр үр ашиг, тогтвортой ажиллагаа, хялбаршуулсан засвар үйлчилгээ нь Японыг арилжааны хайлуулах эрчим хүчний зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүргэх боломжтой юм.

Эх сурвалж: World Nuclear News
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл