Герман: 350 МВт / 1,400 МВт·ц хүчин чадалтай хадгалах системийн төсөл хэрэгжүүлнэ
Нидерланд улсад төвтэй эрчим хүч хадгалалт хөгжүүлэгч Giga Storage компани Герман улсад хэрэгжүүлэх 350 МВт / 1,400 МВт·ц хүчин чадалтай Albatross хадгалах системийн төслийн явцыг танилцууллаа.

Нидерланд улсад төвтэй эрчим хүч хадгалалтын төсөл хөгжүүлэгч Giga Storage компани Герман улсад хэрэгжүүлэх 350 МВт / 1,400 МВт·ц хүчин чадалтай Albatross хадгалах системийн төслийнхөө явцыг танилцууллаа. Энэхүү төсөл нь тус улсын хойд хэсгийн салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг дамжуулах гол коридорын дагуу, стратегийн өндөр ач холбогдолтой байршилд сүндэрлэхээр төлөвлөгдсөн талаар Energy-Storage.News мэдээлэв. Giga Storage нь уг 4 цагийн багтаамж бүхий хадгалах системийг Их Британийн Isenau компанитай хамтран хөгжүүлж байна. Төслийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2026 онд баталж, барилга угсралтын ажлыг 2027 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийт 1.4 ГВт·ц багтаамжтай системийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулснаар Германы бөөний цахилгаан болон системийн туслах үйлчилгээний зах зээлд шууд оролцуулах зорилт тавьсан байна. Тус компани нь Бельги улсад 1.2 ГВт·ц хүчин чадалтай Green Turtle төслийг зэрэг хэрэгжүүлж буй туршлагатай юм. Германы эрчим хүчний нэгдсэн сүлжээний түгжрэлийг сааруулах хүрээнд томоохон хадгалах төслүүд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд Enerpeak компани 700 МВт / 1,500 МВт·ц хүчин чадалтай хамтарсан үйлдвэр байгуулж, Германы зохицуулагч байгууллагаас 480 МВт-ын гэрээ авчээ.
