ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэл
2035 он гэхэд эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг хүргэх шилжилт хийхээр зорьж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) нь өндөр орлоготой эдийн засагтай ихэнх орнуудыг багтаадаг. Түүний 38 гишүүн улс дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 36%-ийг бүрдүүлдэ гбөгөөд гишүүн орнуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн ялгаатай ч бүгд цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтээ эхлүүлсэн. Өндөр орлоготой орнууд цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг цэвэр эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2022-2025 оны хооронд цэвэр эрчим хүч эрэлтээс бараг хоёр дахин хурдацтай өссөн.
ЭЗХАХБ/OECD гишүүн улсуудын эрчим хүчний гол үзүүлэлтүүд:
Нэг хүнд ногдох хэрэглээ дэлхийн дунджаас 2.1x дахин их
Цэвэр цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 52%
Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь - 20%
Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 48%
Нэг хүнд ногдох ялгарал дэлхийн дунджаас 1.5x дахин их
ЭЗХАХБ-ын гишүүн орнууд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 52%-ийг 2025 онд цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн нь дэлхийн дундаж болох 43%-иас дээгүүр байв. Тухайлбал, 22 гишүүн улс 2025 онд цахилгаан эрчим хүчнийхээ гуравны хоёроос илүү хувийг цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн бол бүс нутаг даяар чулуужсан түлш цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 48%-ийг хангасан нь 2014 оны 59%-иас буурсан үзүүлэлт юм.
Исланд, Коста Рика улс нь цахилгаан эрчим хүчний 100%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж, хамгийн цэвэр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтэй байгаа бол Швед, Норвеги, Швейцарь, Франц, Дани зэрэг бусад ЭЗХАХБ-ын бусад гишүүн орнууд цахилгаан эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэжээ. Чулуужсан түлшний тухайд хамгийн өндөр хувь нь Израиль (83%), Мексик (74%) улсад ногддог бөгөөд энэ 2 улс хоёулаа хийн үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай байдаг.
2023 оноос хойш ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын нүүрсний үйлдвэрлэл оргил үеийнхээс талаас доош буурсан. АНУ, Канад, Их Британи, Нидерланд, Герман зэрэг олон улс 2035 он гэхэд эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг хүргэх шилжилт хийхээр зорьж байна. Энэ нь цахилгаан болон дулаан үйлдвэрлэх явцад ялгарч буй хүлэмжийн хийг агаараас шингээж авах хэмжээтэй тэнцүүлж, улмаар цэвэр ялгаруулалтыг "тэг" болгох үйл явц юм.
Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/oecd/
Зургийг хиймэл оюунаар бүтээв.
