Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Эрчим хүч үйлдвэрлэл жилд дунджаар 5 хувиар өссөн ч хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байна

ЭрчимНэт1 мин унших

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн хугацаанд жилд дунджаар 5 хувиар өсөж байгаа хэдий ч хэрэглээний өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-8 хувиар тасралтгүй нэмэгдэж байна.

Өвлийн оргил ачааллын үеийн дулааны цахилгаан станц болон цахилгаан дамжуулах сүлжээ
Өвлийн оргил ачааллын үеийн дулааны цахилгаан станц болон цахилгаан дамжуулах сүлжээ

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн хугацаанд жилд дунджаар 5 хувиар өссөн боловч жилд 6-8 хувиар тасралтгүй нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг гүйцэж чадахгүй байна. 2025 онд улсын хэмжээнд 9.9 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 10 гаруй хувиар өссөн дүн боловч нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц давж, 8.6 хувиар тэлжээ.

Хэрэглээний дутагдлыг нөхөхийн тулд нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг хөрш орнуудаас импортолсон байна. Эрчим хүчний яамны тооцооллоор 2026-2027 оны өвлийн оргил ачааллын үед системийн хэмжээнд 350 орчим МВт эрчим хүчийг импортоор авахаар тооцоолжээ. Ирж буй өвлийн оргил ачаалал 1956 МВт-д хүрэх төлөвтэй байгаа нь өнөөгийн суурилагдсан хүчин чадлаас даруй 120 гаруй МВт-аар хэтрэх төлөвтэй байна.

Цахилгаанаас гадна дулааны эрчим хүчний хэрэглээ суурилагдсан чадлаасаа 50 хувиар даваад буй тул нийслэлийн хот тэлэлт, орон сууцжуулалтыг даган шинэ эх үүсвэрүүдийг яаралтай барих шаардлага тулгараад байна. Салбарын хэмжээнд есдүгээр сарын сүүлчийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж буйг Bloomberg TV Mongolia мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл