Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Эмээлтэд 24 МВт-ын цахилгаан станц барьж эхэллээ

ЭрчимНэт1 мин унших

Улаанбаатар хотын баруун бүсэд байрлах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

Эмээлт аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт
Эмээлт аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт

Улаанбаатар хотын баруун бүсэд байрлах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг тавилаа. Эдгээр байгууламж нь тус аж үйлдвэрийн паркад байгуулагдах үйлдвэрүүдийн цахилгаан, технологийн дулааны хэрэгцээг бие даан хангах, үйлдвэрийн бохир усыг стандартын дагуу цэвэршүүлэх үндсэн дэд бүтэц юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь малын гаралтай түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3000 тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8000 тонн дайвар түүхий эд боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Парк бүрэн ашиглалтад орсноор 5600 гаруй ажлын байр бий болж, 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэн, улс болон орон нутгийн төсөвт жилд 86.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх тооцоо гарсан байна.

Төслийн хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх урьдчилсан тооцоолол хийгдсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороонд байрлах Харгиа орчмын арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлт рүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн орчны бохирдол болон авто замын төвлөрлийг сааруулахын сацуу үйлдвэрүүдийг инженерийн нэгдсэн найдвартай дэд бүтцээр хангах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: GoGo
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл