Агуулга руу очих
Бодлого зохицуулалт

МУ-ын эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэй байна

ЭрчимНэт1 мин унших

Эрчим хүчний яамнаас Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийн баримт бичгийн төслийг албан ёсоор танилцууллаа. Судалгаагаар тус улсын эрчим хүчний нийт эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэй байна.

Монгол Улсын ирээдүйн эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эх үүсвэр ба цахилгаан дамжуулах сүлжээ
Монгол Улсын ирээдүйн эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эх үүсвэр ба цахилгаан дамжуулах сүлжээ

Эрчим хүчний яамнаас Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийн баримт бичгийн төслийг албан ёсоор танилцууллаа. Судалгаагаар тус улсын эрчим хүчний нийт эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэй байгаа бөгөөд өнөөгийн 1,936 МВт суурилагдсан хүчин чадлыг 23,280 орчим МВт-д хүргэж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 53.4 хувьд хүргэн гадаад импортыг бүрэн арилгахаар тусгажээ.

Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд жилд дунджаар 818 МВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд залгах шаардлагатай бөгөөд энэ нь өнөөгийн барилга угсралтын хурднаас 12-17 дахин өндөр үзүүлэлт юм. Стратеги гурван үе шаттай хэрэгжих ба 2030 он хүртэл суурилагдсан чадлыг нэмж импортыг бууруулах, 2040 он хүртэл Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулж, 2035 оноос анхны экспортын коридорыг нээх, гурав дахь шатанд цөмийн болон устөрөгчийн шинэ эх үүсвэрийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Bloomberg TV Mongolia мэдээлснээр, дэд бүтэц, станц, дулааны сүлжээний нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээ 44.8 тэрбум ам.доллар болох бол түгээх сүлжээ, хэрэглээний талын арга хэмжээг тооцвол 58-73 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Энэ нь жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын урт хугацааны ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэх санхүүжилтийн хэрэгцээ юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл