Агуулга руу очих
Бодлого зохицуулалт

Дулаан хангамжийн системийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэн баталлаа

ЭрчимНэт1 мин унших

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр Эрчим хүчний нэгдсэн систем болон төвлөрсөн дулаан хангамжийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг нарийвчлан хэлэлцэж баталлаа.

Диспетчерийн үндэсний төвийн эрчим хүчний нэгдсэн системийн удирдлагын өрөө
Диспетчерийн үндэсний төвийн эрчим хүчний нэгдсэн системийн удирдлагын өрөө

Эрчим хүчний нэгдсэн систем болон төвлөрсөн дулаан хангамжийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг нарийвчлан хэлэлцэж баталлаа. Салбарын мэргэжилтнүүдийн тооцоолсноор улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний жилийн хэрэглээ 160-190 МВт буюу 8-11 хувиар тасралтгүй өсөж, шинэ эх үүсвэрийн өсөлтөөс давж байна. Өвлийн их ачааллыг найдвартай даван туулахын тулд батлагдсан горимд БНХАУ-аас 220 кВ-ын ЦДАШ-аар төвийн бүсийн зарим хэрэглээг зэрэгцээ ажиллагаагаар хангахаар тусгажээ. Мөн 5 аймагт баригдаж буй нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон 135 МВт/440 МВт.ц хүчин чадал бүхий батарей хуримтлуурын төслүүдийг нэгдсэн сүлжээний горимтой уялдуулан ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: GoGo
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл