Агуулга руу очих
Бодлого зохицуулалт

Бодлогын асуудлаар мэргэжлийн холбоод, ТББ-ууд хамтран ажиллана.

ЭрчимНэт1 мин унших

Эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд бодлогын асуудлаар хамтран ажиллах, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаарх уулзалт боллоо.

МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлтэй хамтран 2026 оны 4 дүгээр сарын 16-нд зохион байгуулсан уулзалтад эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод болон ТББ-уудын төлөөлөл оролцож, салбарын сайдтай уулзаж, санал солилцлоо. Уг уулзалтаар талууд дараах бодлогын асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа. Үүнд:

  • Хууль, эрх зүйн орчны шаардлагатай шинэчлэл хийх;

  • Салбарын мастер төлөвлөгөө, бүтээмжийн дүн шинжилгээнд хамтран ажиллах;

  • Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ;замаар төрийн ачааллыг бууруулах;

  • Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх;

  • Үнэ тарифын бодлогод мэргэжлийн холбоодын байр суурийг тусгах;

  •  Салбарын хүний нөөцийн хомсдлыг арилгахад арга хэмжээ авах;

  • Ажиллагсдын цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах;

  • Технологийн шинэчлэл хийх;

  • ТӨХК-иудын засаглал, хувьчлалыг эрчимжүүлэх.

Зургийг хиймэл оюунаар үүсгэв.

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл