Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Ирэх өвлийн оргил ачаалал 1,956 МВт хүрнэ

ЭрчимНэт2 мин унших

Манай улсын нийт суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 1,836 МВт байгаа тул оргил ачааллын үеийн чадлын зөрүүг нарийвчилсан горим тохируулга, эх үүсвэрийн дайчилгаа болон импортоор зохицуулахаар төлөвлөсөн байна.

Дулааны цахилгаан станцын турбогенераторын их засвар
Дулааны цахилгаан станцын турбогенераторын их засвар

Эрчим хүчний сайд Б.Найдалаа УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хуралд танилцуулснаар ирэх өвлийн улиралд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байна. Манай улсын нийт суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 1,836 МВт байгаа тул оргил ачааллын үеийн чадлын зөрүүг нарийвчилсан горим тохируулга, эх үүсвэрийн дайчилгаа болон импортоор зохицуулахаар төлөвлөсөн байна. Өвлийн оргил ачааллыг давах тооцооллоор дулааны цахилгаан станцуудаас 1,410 МВт, салхин цахилгаан станцуудаас 30 МВт, усан цахилгаан станцаас 5 МВт, батарей хуримтлуурын системээс 150 МВт чадлыг тус тус дайчлах бөгөөд үлдэгдэл 350 орчим МВт чадлыг импортын цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Салбарын хэмжээнд өвөлжилтийн их засварын бэлтгэл ажил одоогоор 79 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил их засварт хамрагдах 20 зуухнаас есийнх нь засвар дуусаж, 11 зуухны засвар 35-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол төлөвлөсөн 12 турбогенераторын 8-ыг засаж дуусгасан. Харин 4 генераторын ажил 12-85 хувьтай үргэлжилж байгаа ажээ. Тоноглолын хувьд, өнгөрсөн өвөл осол гарсан ДЦС-III-ын 9 дүгээр турбогенераторын засварыг 2028 оны 2 дугаар сард, 7 дугаар турбогенераторыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн ашиглалтын хугацаа нь дууссан ДЦС-III-ын 5 дугаар турбогенераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгөөр засахаар төсөвт суулгасан бөгөөд тус станцыг ОХУ-тай хамтран 300 МВт-аар өргөтгөх зураг төслийн гэрээнд гарын үсэг зураад байна.

Эх сурвалж: iKon.MN
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл