Төр, хувийн хэвшил хамтран Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барина
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ирэх 2027 оны төсвийн төсөлд Дулааны зургаадугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийг суулгасан талаар мэдэгдлээ. Түүний мэдээлснээр ирэх өвлийн оргил ачаалал 1,956 МВт-д хүрэх тооцоо гарсан бөгөөд суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байгаа юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2027 оны төсвийн төсөлд Дулааны зургаадугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийг тусгасан талаар мэдэгдлээ. Түүний танилцуулснаар ирэх өвлийн оргил ачаалал 1,956 МВт-д хүрэх тооцоо гарсан бол системийн бодит суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байгаа аж. Улаанбаатар хотын дулааны станцууд өнөөдрийн хүчин чадлаасаа 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгаа тул ДЦС-5 болон ДЦС-6 төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр яаралтай барих шаардлага тулгараад байна.
Энэхүү өвлийн 1,956 МВт-ын оргил ачааллыг давахын тулд дулааны цахилгаан станцуудаас 1,410 МВт, салхи болон усан цахилгаан станцуудаас 35 МВт, батарей хураагуураас 150 МВт эрчим хүч тус тус нийлүүлэхээр төлөвлөжээ. Харин системд дутагдаж буй 350 орчим МВт-ын эрчим хүчний чадлыг хөрш орнуудаас импортоор авч хангахаар тооцоолсон болохыг сайд Bloomberg TV Mongolia-д өгсөн мэдээлэлдээ дурдлаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд салбарын хэмжээнд их засвар хийх шаардлагатай нийт 20 зуухнаас 9-ийг бүрэн засаж дуусгасан байна. Үлдсэн 11 зуухны засварын гүйцэтгэл 35-аас 85 хувийн явцтай байгаа бол засварлах төлөвлөгөөтэй 12 турбогенераторын 8-ынх нь засварыг бүрэн хийж дуусгажээ. Ийнхүү суурилагдсан чадлын дутагдлыг цаг алдалгүй нөхөх, нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс ДЦС-6 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
