Агуулга руу очих
Олон улс

Энэтхэг: 6.63 ГВт·ц хадгалах системээр өдөрт 2 сая өрхийг эрчим хүчээр хангана

ЭрчимНэт1 мин унших

Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч хөгжүүлэгч Adani Green Energy Limited (AGEL) компани Гужарат мужийн Хавда дахь аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах системийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийт хүчин чадлыг 6.63 ГВт·ц-д хүргэснээ зарлав.

Хавда дахь сэргээгдэх эрчим хүч ба аккумуляторын батарейн цогцолбор
Хавда дахь сэргээгдэх эрчим хүч ба аккумуляторын батарейн цогцолбор

Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний Adani Green Energy Limited (AGEL) компани Гужарат мужийн Хавда дахь аккумуляторын батарей хадгалах системийнхээ хүчин чадлыг 6.63 ГВт·ц-д хүргэн өргөтгөснөө зарлав. Тус талбайд 2026 оны зургадугаар сарын байдлаар 3.55 ГВт·ц хүчин чадал ажиллаж байжээ. Энэхүү өргөтгөлийн үр дүнд AGEL компани Энэтхэг даяар ажиллаж буй нийт 12.6 ГВт·ц орчим батарей хадгалах дэд бүтцийн 50 гаруй хувийг дангаараа эзэмшиж байна. Хавда дахь уг байгууламж нь нэг дор байрласан дэлхийн хамгийн том батарейн цогцолбор болж байгаа юм. Уг байгууламжийн барилгын ажил эхэлснээс хойш 14 сарын дотор 6.63 ГВт·ц хүчин чадлыг ашиглалтад оруулж, сүүлийн блокийг 10 сарын хугацаанд угсарчээ. Тус систем нь Гужарат мужийн 538 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан 30 ГВт-ын хайбрид сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнтэй шууд холбогдон ажилладаг. Энэхүү 6.63 ГВт·ц хадгалах систем нь өдөр бүр хоёр сая орчим өрхийг цэвэр эрчим хүчээр хангах болон оргил ачааллын үед сүлжээг тэнцвэржүүлэх боломжтой аж. AGEL компани ойрын таван жилд 50 ГВт·ц хүчин чадалд хүрэх зорилт тавьж, 2026-2027 оны санхүүгийн жилд 10 гаруй ГВт·ц хадгалалт нэмэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Adani Green Energy
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл