Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Дундговь аймагт300 МВт хүчин чадалтай цахилгаан станц баригдана

ЭрчимНэт1 мин унших

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын шав тавих ёслол боллоо.

Хөөтийн уурхай түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалт
Хөөтийн уурхай түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалт

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын шав тавих ёслол боллоо. МАК компанийн хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалт нь ашиглалтад орсноор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 60 хувийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөгджээ. Станцын түлшний үндсэн эх үүсвэрт жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнийг ашиглахаар тооцоолсон байна. Төслийн зураг төслийг Европын стандартын дагуу боловсруулсан бөгөөд станцын ашигт үйлийн коэффициент (АҮК) нь 38 хувьтай байхаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн уг төсөлд байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологийг нэвтрүүлж, станцын зуухнаас гарах үнсний 99 хувийг цементийн үйлдвэрийн түүхий эд болгон дахин боловсруулах аж.

Эх сурвалж: GoGo
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл