Агуулга руу очих
Цахилгаан эрчим хүч

Багануурын батарей хуримтлуурын станц 43 сая кВт/ц эрчим хүч нийлүүлжээ

ЭрчимНэт1 мин унших

Нийт 293 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц нэгдсэн сүлжээнд 43 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.

Багануур дахь 50 МВт-ын батарей эрчим хүч хуримтлуурын станц
Багануур дахь 50 МВт-ын батарей эрчим хүч хуримтлуурын станц

Нийт 293 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц нэгдсэн сүлжээнд нийт 43 сая кВт·ц эрчим хүч нийлүүлээд байна. БНХАУ-ын Энвижн Энержи компанийн барьж байгуулсан тус станц нь өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсон бөгөөд зөвхөн 2026 оны 8 дугаар сард гэхэд 5.8 сая кВт·ц эрчим хүчийг системд амжилттай нийлүүлжээ.

Энэхүү батарей хуримтлуурын систем нь шөнийн бага ачааллын үеийн илүүдэл эрчим хүчийг цэнэглэн хуримтлуулж, өдрийн болон оройн оргил ачааллын цагуудад сүлжээнд эргүүлэн өгөх зарчмаар ажилладаг. Монгол Улсын нэгдсэн сүлжээнд оргил болон шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт чадлын зөрүү үүсдэг бөгөөд Багануурын станц энэхүү хэлбэлзлийг амжилттай зохицуулж байна.

Уг хуримтлуурын үйл ажиллагааны үр дүнд оргил цагийн импортын эрчим хүчний худалдан авалтын зардлыг хэмнэж, системийн аваарийн эрсдэлийг бууруулж байна. Байгууламжийн тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааг дотоодын инженерүүд хариуцан ажиллаж байгаа бөгөөд цаашид ийм хуримтлуурын төслүүдийг бусад бүс нутагт нэмж байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: iKon.MN
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл