Агуулга руу очих
Ажиглалт судалгаа

2060 он гэхэд 1,000 бага оврын реактор ашиглалтад орж магадгүй

ЭрчимНэт2 мин унших

Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) "2060 он хүртэлх эрчим хүч, цахилгаан болон цөмийн эрчим хүчний тооцоолол" тайландаа урт хугацааны цөмийн эрчим хүчний таамаглалаа 6 дахь жилдээ дэвшүүллээ.

Бага оврын модульчлагдсан реакторын төслийн загвар
Бага оврын модульчлагдсан реакторын төслийн загвар

Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) "2060 он хүртэлх эрчим хүч, цахилгаан болон цөмийн эрчим хүчний тооцоолол" нэртэй тайландаа цөмийн эрчим хүчний урт хугацааны өсөлтийн төсөөллийг 6 дахь жилдээ дэвшүүллээ. World Nuclear News агентлагийн мэдээлснээр уг тайлангийн өөдрөг хувилбараар дэлхийн цөмийн хүчин чадал 3 дахин өсөж, 2060 он гэхэд бага оврын модульчлагдсан реактор (SMR) 284 ГВт хүртэлх хүчин чадлыг дангаар бүрдүүлэхээр тооцоолсон байна. Энэхүү 284 ГВт хүчин чадал нь дунджаар 300 МВт-ын 946 реактор эсвэл 250 МВт хүчин чадалтай 1,136 блоктой тэнцэх үзүүлэлт юм. Шинэ SMR технологи нь Хойд Америкт шинэ цөмийн хүчин чадлын 60 орчим хувийг бүрдүүлэхээр байгаа бол Зүүн өмнөд Ази болон Латин Америкийн бүс нутагт тус бүр 40 орчим хувийг эзлэх төлөвтэй байна.

Тус тайланд дурдсанаар 2025 онд дэлхий даяар цахилгааны эрэлт 2.7 хувиар өссөн бол ажиллаж буй 413 реакторын цахилгаан үйлдвэрлэл 1 хувиар нэмэгджээ. Олон улсын атомын энергийн агентлагийн эрчим хүчний эдийн засагч Жессика Каллен сүлжээний тогтвортой байдал, түлшний төрөлжилтийг хангахад шинэ SMR нэвтрүүлэхийн зэрэгцээ ажиллаж буй реакторуудын насыг 40-60 жилээс дээш хугацаагаар сунгах нь чухал болохыг цохон тэмдэглэсэн байна. World Nuclear Association байгууллага дэлхийн улс орнуудын дэвшүүлсэн зорилтууд бүрэн хэрэгжвэл 2050 он гэхэд дэлхийн цөмийн хүчин чадал 1,457 ГВт-д хүрэх боломжтой хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: World Nuclear News
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл