Агуулга руу очих
Бодлого зохицуулалт

2027 онд эрчим хүчний салбарт улсын төсвөөс 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулна

ЭрчимНэт2 мин унших

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт тусгаснаас 1 их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. Энэ нь 2025 болон 2026 оны батлагдсан дүнтэй харьцуулахад салбарын төсвийн хөрөнгө оруулалт 3.3-4.5 дахин нэмэгдэх үзүүлэлт юм.

Монгол Улсын дулааны цахилгаан станцын дэд бүтэц
Монгол Улсын дулааны цахилгаан станцын дэд бүтэц

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт тусгаснаас 1 их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. Энэ нь 2025 болон 2026 оны батлагдсан дүнтэй харьцуулахад салбарын төсвийн хөрөнгө оруулалт 3.3-4.5 дахин нэмэгдэх түүхэн үзүүлэлт болохыг Bloomberg TV Mongolia мэдээллээ. Нийт 4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төслийг улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Салбарын хүчин чадлын дутагдлыг арилгах хүрээнд ДЦС-3 болон ДЦС-4-ийг өргөтгөх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлэх ажлыг төсөвт суулгасан байна. Үүний зэрэгцээ ДЦС-5 болон ДЦС-6 станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангахаар заажээ. Мөн 10 аймгийн төвийн дулааны станцыг улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгах зорилт тавьсан байна.

Дамжуулах сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор Багануур-Чойр, Чойр-Сайншанд, Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж байгуулахаар төсөвлөжээ. Эдгээр суурь төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.

Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтаас гадна үйл ажиллагааны дэмжлэгийг тусгасан байна. Тухайлбал, импортын эрчим хүчний үнийн зөрүүнд 142 тэрбум төгрөг, айл өрх болон өвлийн хүлэмжийн тарифын хөнгөлөлтөд 70 тэрбум төгрөг олгохоор тус тус төлөвлөжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл