Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Мянгад нарны цахилгаан станцыг 12-р сард системд холбоно

ЭрчимНэт1 мин унших

Ховд аймагт баригдаж буй 19.8 МВт-ын хүчин чадалтай “Мянгад” нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын явцтай Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг газар дээр нь танилцлаа.

Мянгадын нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын байгууламж
Мянгадын нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын байгууламж

Ховд аймагт баригдаж буй 19.8 МВт-ын хүчин чадалтай “Мянгад” нарны цахилгаан станц болон 4 МВт / 10 МВт.ц багтаамжтай эрчим хүч хадгалах батарей системийг (BESS) 2026 оны 12 дугаар сарын 15 гэхэд төвийн сүлжээнд холбож, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү төслийг Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын стратегийн сангийн санхүүжилтээр Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Zongtian photovoltaic technology болон Jiangsu Zhongtian technology компаниудын түншлэл ажиллаж байгаа бөгөөд өдгөө барилга угсралтын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байна. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөж, ОХУ-аас импортолсон цахилгааны хэмжээ 2024 онд 229.8 сая кВт.ц байсан бол 2025 онд 264.5 сая кВт.ц-д хүрч өсөөд буйг төслийн нэгжээс мэдээллээ.

Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 39.3 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой байна. Энэ нь тус бүс нутгийн ОХУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчний хэмжээг 17 орчим хувиар бууруулж, жилд 2 сая ам.долларын импортын зардлыг хэмнэхийн зэрэгцээ баруун бүсийн эрчим хүчний системийн горим тохируулга, найдвартай ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл