Асуулт
"Үүрэг хүлээсэн хэрэглэгч" гэж ямар хэрэглэгчийг хэлдэг вэ?
2026.09.03
Хариулт
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд зааснаар "үүрэг хүлээсэн хэрэглэгч" гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага юм. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүргийг тус хуулийн 10-р зүйлд тодорхой заасан байдаг. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=11488 хаягаар хандан үзэж болно.
